Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүсэгтэн олон сүм хийдэд мөргөл үйлдэж, ном уншуулж, засалаа хийлгэх нь ихэсдэг. Иргэдийг гэнэтийн аюул ослоос сэргийлэх зорилгоор сүм хийдүүдэд барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, цахилгаан хангамжаас эхлээд гал түймрийн аюулгүй байдалд үнэлгээ өгөх ажлыг НОБГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна. Шалгалт энэ сарын 23-н хүртэл үргэлжилнэ.
С.Атарцэцэг