Гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсад хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г монголын цагдаагийн байгууллага хятадын талаас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авав.
Энэ нь дээрх гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол боллоо.