Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр хүмүүс дуртай үедээ хувийн унаагаар ч гэсэн аялж зугаалах болсон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Манжуур хотруу аялж байсан таван иргэн автомашины осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тухайн авто машиныг хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна.
Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа бөгөөд нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.
С.Атарцэцэг