Энэ сарын 11-ны шөнө Баянзүрх дүүргийн IX хорооны нэгэн баарны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарлаа гэсэн дуудлага ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан хаагчид хэргийн газарт очиход тус дүүргийн IX хороонд оршин суух 21 настай Б гэх залууг 21-24 насны дөрвөн залуу архидан согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн цагдаагийн албан хаагчид эрүү үүсгэн шалгаж байна.
С.Атарцэцэг