Монгол улсад ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан нийт өвчлөгсдийн 23.1 хувь харин нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувь байна.
Гэвч энэ өвчин жилээс жилд залуужсаар байна. Тодруулбал 15 настай хүүхдээс ДОХ-ын халдвар илэрчээ. Анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдээд байгаа юм. Манайд илэрч байгаа ХДХВ нь 100 хувь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа гэсэн харамсалтай мэдээлэл байна. Монгол улсад ДОХ-р нийтдээ 37 хүн нас бараад байна.
С.Атарцэцэг