Шүлхий өвчний голомтод ажиллаж байсан албан хаагчид нас баржээ

2017 оны 02-р сарын 15 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ш

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн албан хаагчид амиа алдсан хэрэг гарчээ. Тэд шүлхий өвчнөөс үүдэлтэй зүүн гурван аймгаас орж ирж байгаа авто машинуудад хяналт тавих постод ажиллаж байсан бөгөөд одоогоор тэднийг угаартаж нас барсан байж магадлалтай хэмээн үзэж байна. Хэргийн газарт харьяаллын дагуу Замын-Үүд сумын цагдаа, прокурорын байгууллага, шүүх эмнэлгийнхэн үзлэг хийж байгаа аж.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх