Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар өнгөрсөн 10-ны өдөр зурагчин осгож нас баржээ. Тодруулбал Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу гарч зураг дарна гэж яваад эргэж ирээгүй бөгөөд маргааш өдөр нь тус сумын нутагт осгож, нас барсан байдалтай олдсон байна.
С.Атарцэцэг