“Нарантуул” чиглэлд нэмэлт нийтийн тээврээр үйлчилнэ

2017 оны 02-р сарын 10 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobus

Нийслэлийн Засаг даргын сар шинийн баяртай холбогдуулан гаргасан захирамжийн хүрээнд нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус явуулна. Тодруулбал, автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригттодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.

narantuul1

nar1

Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (59.153.112.***)
    2017/02/10 19:34

    ЗӨВ ШҮҮ

    (0) (0)