Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна. Үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ. Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй нэр бүхий 11 аж ахуйн нэгж, зөрчил гаргасан нь улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдож, үйл ажиллагааг нь түр зогсоосон “Мөнхжин Од” ХХК-ийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлж байна.
Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах санал хүргүүлсэн байна.