Манай улс ДОХ,Сүрьеэ, Хумхаа өвчитэй тэмцэх Глобаль сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоох бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлсэнээс 21,5 сая долларыг ХДХВ,ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна. Глобал сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөдөр Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ,ДОХ-ын үргэлжлэх шатны төсөл боловсруулах, Халдварт өвчинөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр /2017-2021/ хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.
Тэрээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмээнд зарцуулж нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн сангийн санхүүжилт эзэлдэг. Санхүүжилтийн хүрээнд ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрүүл мэндийн болон бусад салбар, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор цогц байдлаар хэрэгжүүлсэнээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоож барьж чадсан гэж үзэж байгаагаа онцолсон юм.
Одоогийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийг ялангуяа хүн амын тодорхой бүлгийхэний дундах урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, бүхий л шатлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөтөлбөрийн хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр зарцуулж байгаа юм байна