Хар тугалгын хэмжээ хэвийн хэмжээнээс хоёр дахин их байна

2017 оны 02-р сарын 09 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gogo

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим /АШУҮИС/, GoGo агентлаг хамтран Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон авч, цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийжээ. Шинжилгээний дүнд хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалгын агууламж маш ихээр илэрсэн байна.

Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 20 микро граммаас давах юм бол хордлогын шинжтэй гэж үздэг бөгөөд Тугалганд хордсон хүн хий юм харж, солиорч эхэлдэг байна. 150 микрограммд хүрвэл шууд үхэлд хүргэх аюултай юм. Анагаах ухаанд хүний биеийн цусанд хар тугалгын хэмжээ дээд тал нь 10 микрограмм байхыг зөвшөөрдөг гэнэ.

Гэтэл Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна. Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй юм.

Улс орны маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань цусанд хар тугалга гэгч аймшигт зүйл аль хэдийн ороод хэв хэмжээнээсээ хэтэрчихлээ гэдгийг “GoGo” мэдээний агентлаг онцолж Монголын бүх иргэдэд энэхүү мэдээллийг дамжуулж, тэдэнтэй нэгдэн ажиллахыг хэвлэл мэдээллийнхэнд уриаллаа.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх