Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 0-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгох эмийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж буй арав гаруй нэр төрлийн эмийг одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 808 эмийн сангаар үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд энэ сарын санхүүжилт бүрэн шийдэгдсэн байна. Иймд нэгдүгээр сарын 31-нээс эхлэн бүх эмийн сангуудад үнэгүй эмийг даатгалын дэвтэр болон эмчийн жорын дагуу олгож эхэлжээ.
Хүүхдийн үнэгүй эмийг олгож эхэлжээ
2017 оны 02-р сарын 09 өдөр, 10 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )