Өнөөдөр өглөө 08.30 цагийн байдлаар Улаанбаатарт 26 градус хүйтэн, нийслэлийн агаарын хамгийн их бохирдолтой байршлууд болох Баянхошуунд гамшгийн хэмжээнд хүрчээ. Тодруулбал энэ байршилд агаарын чанарын индекс 1296-д хүрээд байгаа бол, телевиз орчимд 1031, Толгойтод 917 буюу маш их бохирдолтой байна.
Ихэвчлэн хэвийн эсвэл цэвэр гэж гардаг Мишээл орчимд бага зэргийн бохирдолтой буюу 118 гэсэн дүн гарчээ. Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр, 50-100 байвал хэвийн, 101-250 байхад бага зэргийн бохидолтой байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг байна.