Оюутнууд өлсгөлөн зарлана

2017 оны 02-р сарын 08 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Logo-muis-Copy-2

Энэ сарын 13-наас МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрөгч  мягмар гаригийн 17:00 цагт оюутнууд сургуулийнхаа захиргаанд санал хүсэлтээ өгч, тодорхойгүй хариу авсан гэнэ. Тэдний өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь суурь хураамжийн төлбөртэй холбон тайлбарлаж байгаа билээ. Оюутнууд сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж гэж жилд 224000 төгрөгийг авдаг ч түүнийг хэрхэн юунд зарцуулдаг эсэхийг тайлбарлахыг удирдлагуудаасаа хүсчээ.

Оюутнууд дээрх мөнгө оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал, гадаад дотоодын аялал зугаалгад зориулагддаг, оюутан нарын төлөө юу ч хийгээгүй. Наад зах нь шинээр баригдсан номын сангаа ашиглалтад оруулж, хичээлдээ бэлтгэх боломжийг ч хангаж өгөөгүй, өвлийн хүйтэнд гадуур хувцастайгаа хичээллэж байгаагаа ийнхүү эсэргүүцэж байгаа ажээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх