Төслийн анхны уулзалт 2017 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Армен улсын нийслэл Ереван хотод боллоо. Уулзалтад Монгол, Франц, Испани, Польш, Казахстан, Армен, Украин улсуудын боловсролын яам, магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон их сургуулиуд оролцсон юм. Монгол Улсаас БСШУСЯ, БМИҮЗ, Отгонтэнгэр Их сургууль, МУИС-ийн төсөл хэрэгжүүлэгч багийн төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр оролцогч байгууллагуудтайгаа танилцан, төслийн цаашдын үйл ажиллагаа, хэрэгжилт болон үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү төсөл нь Армен, Казахстан, Монгол, Украйн гэсэн дөрвөн улсад гурван циклд хөтөлбөр бүхий чанарын баталгаажуулалтын системийг нэвтрүүлэн, үйл ажиллагаанд оруулан мэдлэгт суурилсан нийгэм бүтээхэд хувь нэмрээ оруулах, дээд боловсролын чанарыг сайжруулах, тэр дундаа докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг Европын стандартад нийцүүлэх зорилготой.
Европын холбооны улсын “Erasmus plus C3QA” төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. МУИС болон Отгонтэнгэр их сургууль нь төслийн гэрээт гурван жилийн хугацаанд докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг европын стандартад нийцүүлэн, жишиг тогтоох юм.