БНХАУ-ын иргэд Монгол улсад визгүй зорчих асуудлын талаар холбогдох яамдаас тайлбар ирүүлэхийг хүслээ

2017 оны 02-р сарын 07 өдөр, 18 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viz

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын “БНХАУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудлаар хоёр улсын гадаад харилцааны яамд харилцан санал солилцож байгаа” хэмээх мэдээллийг үндэслэн холбогдох яамдаас албан ёсны тайлбар авахыг хүслээ. Уг асуудал нийгэмд маш их эсэргүүцэлтэй тулж байгаа төдийгүй сөрөг үр дагавартай байж болзошгүй тул мэдээллийн үнэн эсэх талаар тайлбар ирүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд Г.Мөнх-Оргил нарт албан бичиг хүргүүллээ.

tailbar2 tailbar1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх