Алдарт эхийн одонгийн материалыг авч байна

2017 оны 02-р сарын 07 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
odon

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна. Заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авах юм байна. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/
2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет
3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
5. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгнө. Иймд заасан хугацаанд амжиж, бүртгүүлэхийг сануулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх