Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Иргэний танхим, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчилах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Баянгол үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааны нээлт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу маргааш 11:40 цагаас 3-р хороололд байрлах “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт болно.
Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.
Маргааш “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдаа болно
2017 оны 02-р сарын 07 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )