Онц ноцтой хэргийн хохирогчийн биеийн байдал муу байна

2017 оны 02-р сарын 07 өдөр, 14 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14461625355632b067b71f5

Өнгөрсөн  нэгдүгээр сард Өмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар үйлдэгдсэн дээрэм, булаалт, хүчингийн хэргүүд гарч, уг хэргийг тус аймгийн харьяа 19 настай Р гэгч үйлдсэн болохыг тогтоон шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл сэжигтэн Р-ийн хохирогч болсон охины биеийн байдал муудаж хэвтэрт байгаа ба тархины яс хоёр газраа цуурсан, хоёр газар цөмөрсөн мөн цус хуралттай, гарын шууны өмнө хэсэг хугарсан, хөл гарын үзүүр хэсэг хөлдсөн гэх оноштойгоор эмчлүүлж байгаа юм. Иймээс охины эмчилгээний зардал болон ар гэрийнхэнд нь туслах хандивын аяныг нутгийнхан нь өрнүүлж эхэлжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх