Сүүлийн жилүүдэд хар тамхи гэгч аймшигт зүйл Монгол залуус ихээр хэрэглэх болсон харамсалтай мэдээ бий. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нэгэн байрны орцонд хар тамхины төрлийн “ Зэрлэг өвс” гэгч мансууруулах бодис хэрэглэж байсан хоёр залууг хэргийн газар дээр нь илрүүлэн саатуулжээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас эд мөрийн баримт болгон хуванцар бортонго болон 20 уут зэрлэг өвс гэх ургамлыг хураажээ.
С.Атарцэцэг