Д. АМАРЖАРГАЛ: Ханьтайгаа уулзсан мэт санагдаж байна

2017 оны 02-р сарын 07 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amarjargal

“Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ” гэдэг. Тэгвэл цахим ертөнцөд олныг шуугиулаад амжсан жолооч Т.Даваасүрэн агсны амьд ахуйдаа зорьсон зорилт, хүссэн хүсэл нь он цагийн хэлхээн дор, олон хүмүүсийн зүтгэл дундаас биелэлээ олсоор байгаа билээ. Оны өмнө гэхэд л “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс ар гэрт нь хоёр өрөө байр өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн онцгойлон өөрийн эзэмшиж чадаагүй мэргэжлээ охиндоо өвлүүлэх хүсэл нь том охин Д.Энхжинг “Сайн аав” киноны гол дүрд хөтлөсөн бол өчигдөрхөн гэхэд л түүний гэр бүл хэсэгхэн хугацаанд ч болтугай аавтайгаа уулзсан мэт халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байлаа.

Тодруулбал, Улаанбаатар такси компани нь Даваасүрэн агсны гэр бүлд өөрийнх нь хөлөглөж байсан 1224УНМ улсын дугаартай автомашиныг 14.00 цагийн үед гардуулан өгсөн билээ. Үүгээр ч зогсохгүй тус компаний такси баазын машинууд цуваа үүсгэн хүндэтгэл үзүүллээ.




Энэ үед бид Улаанбаатар такси компаний гүйцэтгэх захирал Б.Алтангадастай уулзаж амжсан юм.

Тэрээр хэлэхдээ: “Т.Даваасүрэн агсан маань манайд 3 жил ажиллахдаа машинаа хувьдаа авсан байсан хэдий ч өөрийн гэсэн бизнес эхлүүлэхээр 9 сая төгрөгийн зээлийг машинаа  барьцаа болгон үлдээснийг өнөөдөр бид зээлийг нь чөлөөлж гэр бүлд нь тус машиныг дурсгаж байгаадаа таатай байна” хэмээсэн юм аа.

Ингээд та бүхэн манай бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” киног үзэхийг хүсвэл Хүннү молл, Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудаар зочлоорой.
О.Куланда


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Байгальмаа
     (112.72.11..***)
    2017/02/07 11:55

    Сайн аавын буян охин минь хүүхдүүдээ сайн хүн болгож итгэл дааж амьдраарай аз жаргал эрүүл энхийг хүсьесайн бүсгүй буянтай аав

    (0) (0)
  2. handaa
     (59.153.87..***)
    2017/02/07 11:11

    sain hani asin aawiin buyn zaya ta nariig vrgelj iweej, bgaad mash ih bayrtai bn, huurhun hvvhdvvd ni az jargal ervvl enh sainniig hvsi

    (0) (0)