Вьетнам Улс цахим виз нэвтрүүллээ

2017 оны 02-р сарын 06 өдөр, 19 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viz

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.

Вьетнам улсад аялах хүсэлтэй иргэд https:www.immigration.gov.vn хаягаар цахим мэдүүлгийг үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр паспортын хувь хүний мэдээлэлтэй хуудсыг хуулбарлан оруулах бөгөөд визний 25 ам.долларын хураамжийг шилжүүлснээр тухайн виз мэдүүлэгч иргэн мэдүүлгийн нууц дугаар хүлээн авна. Вьетнамын Цагаачлалын алба 3 хоногийн дотор мэдүүлгийг хянан үзэж, цахим виз олгоно. Харин виз олгоогүй тохиолдолд мэдүүлгийн 25 ам.долларыг буцаан олгохгүй юм байна.

Цахим визтэй иргэд тус улсын агаарын 8 боомт, хуурай замын 13, усан замын 7, нийт 28 хилийн боомтоор нэвтрэх боломжтой ажээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх