Улаанбаатар такси компани жолооч Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” уран сайхны кино нээлтээ хийснээр олон хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан билээ.
Тэгвэл “Сайн аав”-ын ард үлдсэн эхнэр хүүхдүүдэд нь “UB taxi” компаний зүгээс Т.Даваасүрэн агсны өөрийнх нь унаж байсан 12-24 УНМ автомашиныг нь өнөөдрийн энэ билэгт сайн өдөр бэлэг болгон түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Такси компанийн зүгээс эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд үнэгүй оношлуулж, янзлуулах боломжтой хэмээн захиж байлаа.
Эхнэр Д.Амаржаргал хэлэхдээ ” Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ дэмээр бид өдий зэрэгтээ явж байгаа. Хайртай шүү” гэлээ.
С.Атарцэцэг
kompaniin udirdlagad bayar hurgie,ajil uils ni ulam delgereh boltygai
Гэр бүл үр хүүхэдэд нь амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсье.
Ashgvidee saihan bna