Сүлжээний бизнесийн хохирогчийн тоо 300 хол давж 70 гаруй сая төгрөгөөр хохирчээ

2017 оны 02-р сарын 06 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
75

Сүүлийн үед Монголд сүлжээний бизнес ихэсч байгаа. Үүнийгээ дагаад хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа тухай цагдаагийн албан хаагчид онцолж байна. Тухайлбал 62500 төгрөгөөр элсээд долоо хоногийн дараа мөнгөө 187.500, 250.000 мянга болгож авдаг сүлжээ байдаг байна.

Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь тодорхойгүй бөгөөд үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэ асуудлаар хохирсон хүмүүсийн тоо 300 хол давж, нийтдээ 70 гаруй сая  төгрөгийн хохирол амсаад байгаа гэдгийг цагдаагийн албан хаагчид анхаарууллаа.

с.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх