“Улаанбаатар такси Транспорт сервис” компанийн хамт олон ирэх даваа гарагийн 13 цагт талийгаач Т.Даваасүрэнгийн гэр бүлийнхэнд өөрийнх нь унаж байсан 1224 улсын дугаартай машиныг нь гардуулж өгөхөөр болжээ. Талийгаач Т.Даваасүрэнгийн амьдралаас сэдэвлэсэн “Сайн аав” кино үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.
Таксины жолооч олон сайхан хүүхдийн сайн аав, сайн хань, үлгэр жишээч энэхүү залуугийн амьдрал, замналыг кинонд буулгаж олон нийтийн хүртээл болгох ажлыг “Про стар” филмсийн уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлсэн. Тэдний энэ санал санаачилгыг “Улаанбаатар такси Транспорт сервис” компанийнхан дэмжиж, гэр бүлд нь аавынх нь унаж байсан машиныг бэлэглэхээр болсон нь хамгийн сайхан мэдээ юм.