Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан 2017 оны 04 сарын 12-ны өдөр зохион байгуулах “МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛЬ, УУР АМЬСГАЛЫН ҮНЭН НӨӨЦ” сэдэвт байгаль орчны салбарын онол практикийн бага хуралд хэлэлцүүлэх шилдэг илтгэлүүдийн сонгон шалгаруулалтанд таныг баталгаат тоо баримт, шинэ санаа, шинэлэг бүтээлээрээ оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: БОАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж
Бүтээл хүлээн авах: 2017 оны 03 сарын 31-ны дотор, gerelmaa@ncf.mn хаягаар ирүүлнэ.
Шагнал урамшуулал:
- Үндэсний хэмжээний онол практикийн хуралд илтгэл хэлэлцүүлэх эрх,
- Байгаль орчны мэдээллийн санд иш татах нэртэйгээр оруулах боломж,
- Мэдээ мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлаас хамааран 3 шилдэг илтгэл шалгаруулна. Мөнгөн урамшуулалтай. Шинэлэг санаа, арга зүй дэвшүүлсэн байдлаар 1 илтгэл шалгаруулах ба тусгай шагналтай.
Зорилго:
Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийг тодорхойлох үнэн бодит мэдээлэл гаргах, судалгаа шинжилгээний ажлын өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтуудыг тодорхойлох, байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг дэвшүүлсэн бүтээлүүдийг дэмжихэд чиглэгдэнэ.
Хэлэлцэх асуудлын чиглэл:
Байгалийн шинжлэх ухааны дараах чиглэлээр ирүүлсэн илтгэлийг бэлтгэл комиссоос урьдчилан шалгаруулж, онол практикийн хурлын хэлэлцүүлэгт оруулна. Үүнд:
Ус,агаар, газар, газрын хөрс, ургамал нөмрөг, ан амьтны /түүний дотор үнэт ургамал, удмын сангийн ач холбогдол бүхий ан амьтан гэх мэт./ нөөц орно. Уур амьсгалын нөөц сэдвийн доор дээрхи бүрдэл хэсгүүдийг иж бүрэн багтаасан байж болно.
Жишиг: Усны нөөц гэхэд:
– Өнөөг хүртэл судлагдсан байдал, тоо баримтуудын эх сурвалжийн баталгаа,
– Цаашид өөрчлөгдөх хандлага, шалтгаан, сэргийлэх арга зам, арвижуулах боломж
Энэ жишгийг бусад чиглэлээр бэлтгэх илтгэлд мөн баримтлана.
Шалгуур үзүүлэлт/дүгнэх журам:
1. Монгол орны байгаль уур амьсгалын нөхцөл, нөөцийг тодорхойлох үнэн бодит мэдээлэл оруулсан байдал, байгаль, уур амьсгалын нөхцөлийг нөөц болгох, нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг дэвшүүлсэн,
2. Судалгаа шинжилгээний ажлын өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга хэмжээг тодорхойлсон,
3. Бүтээлийн аргазүй, шинэлэг чанар болон дэвшүүлсэн саналын хэрэгжих боломж,
4. Эрдэм шинжилгээний илтгэл хэлбэрээр зааврын дагуу бичсэн болон цаг хугацаандаа ирүүлсэн эсэх зэргийг мөн харгалзана.
Дээрх шалгууруудыг харгалзан үзэж зохион байгуулах комисс хурлын хэлэлцүүлэгт оруулах эсэхийг шийдвэрлэнэ. Хурлын явцад томилсон комисс шилдэг илтгэлүүдийг шалгаруулна.
Жич:Судлаачид дангаараа, хамтран, багаараа мөн байгууллагын нэрийн өмнөөс оролцож болно.
/Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар холбогдоно уу/
Харилцах утас: 70000743
E-mail: chuluunkhuu.b@ncf.mn, gerelmaa@ncf.mn
Цахим хуудас: www.ncf.mn
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 22-р байр, 7г тоот