Д.Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургуудыг дэлгэлээ

2017 оны 02-р сарын 02 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
16467026_724437797718037_868406932_n

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордонд нээгдлээ. Жанжин Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатар 52 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй албаны хүмүүс оролцож О.Баатарт талархал илэрхийллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр О.Баатарыг МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор шагнав.

О.Баатар нь анх 1966 онд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлахаар 2 дугаар сургууль дээр ханын сонин гаргаж байжээ. Өдгөө түүний сан хөмрөгт Д.Сүхбаатар, Н.Янжмаа, Х.Чойбалсан, анхны долоогийн түүхэн гэрэл зургууд, Д.Сүхбаатартай холбоотой одон тэмдэг, медаль, Д.Сүхбаатарын цээж баримал, хөшөөний жижигрүүлсэн баримал зэрэг 500 гаруй үзмэртэй болжээ.

Энэхүү үзэсгэлэн олон нийтэд нээлттэй тул та бүхэн  Тусгаар тогтнолын ордны хоёр давхарт хүрэлцэн ирж, үзэсгэлэнгээр зочилж О.Баатарын цуглуулгатай танилцах боломжтой юм.

baatar baatar01

16468880_724437831051367_1786811737_n 16468657_724437817718035_714141685_n 16466981_724437871051363_273921098_n 16443624_724437897718027_847735355_n 16443541_724437881051362_1656972437_n 16443503_724437907718026_667595177_n 16443446_724437884384695_221149971_n 16441666_724437917718025_1202182148_n 16441487_724437901051360_1726193964_n 16426669_724437874384696_172561110_n 16425378_724437887718028_1832230653_n 16468944_724437861051364_2090720422_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх