“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн 2015 он, 2016 оны 3 дугаар улирлын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар 709,617,967 төгрөгийн үндсэн хөрөнгө олж авсан, 1,159,570,281 төгрөгийн тендер, худалдан авалтын зөрчил, дутагдал илэрсэн байна. Цаашид төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил үйлчилгээ худалдан авахгүй байх, хугацаа хэтэрсэн авлагыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, биелэлтийг ТӨБЗГ-т ирүүлэхийг үүрэг болгон өглөө. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж байхыг анхаарууллаа.