“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д. Жигжиднямаа манай улсад айлчилж байгаа ”Казахстаны төмөр зам” үндэсний компаний ерөнхийлөгч К.К. Алпысбаев нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу талууд гол замын илчит тэрэг, ачааны вагон, зам төмөр,суман шилжүүлгүүд зэрэг төмөр замын бүтээгдэхүүн нийлүүлэх,төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин сургах, харилцан туршлага солилцох хүрээнд хамтран ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулсан байна.
“Улаанбаатар төмөр” ХНН, Казахстан улстай төмөр замын салбарт хамтран ажиллана
2017 оны 01-р сарын 30 өдөр, 18 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )