“Про стар” филмсийн бүтээл Good Dad “Сайн аав” Монголын уран сайхны кино 2017 оны 01 дүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулж байна. Таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн уг киноны дууг дуучин “A Cool” буюу Б. Анхбаяр дуулж, үгийг Г.Лхам-Өлзий, аяыг Б. Аранзай бичжээ.
Харин “Сайн аав” киноны 2 дахь дуу болох “Амьдрал” дууг ноён Бондгор буюу Монгол Улсын эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр дуулж амилуулсан байна.
Дууны шүлгийг МУГЖ С.Жавхлан, Ч.Нандинцэцэг нар бичиж, аялгууг Г.Мөнх-Амьдрал зохиожээ.