Сараагийн “Аргагүй амраг” 20-н жилийн дараа ил гарав!

2017 оны 01-р сарын 30 өдөр, 17 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Saraa_Argagui-Amrag-324x540-324x540

Поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа ардын дууны этник тоглолт “Аргагүй амраг”-аа 20-н жилийн дараа ахин тайзнаа тавих таатай мэдээ дуулгая. Нэгэн цагт Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсан ч поп хатагтайг өндрөөр үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Сараа бол 20-р зууны Монголын рок попын шилдэг дуучин. Хамгийн гол нь дуулах ур чадварыг бүрэн эзэмшсэн. Ялангуяа “Аргагүй амраг”-ийг урлаж дуулсан нь үгээр хэлэхийн аргагүй” гэж хэлсэн удаатай.

Ер нь үе үеийн дуучид ялангуяа баргийн эмэгтэй хүн “Гоолингоо” дууг дуулдаггүй, нарийн учир уялдаатай, олон нугалааг шаглаж дуулахаас гадна хоолойн чадал шаарддаг гэдэг. Тухайн үед поп хатагтай Б.Сараа “Гоолингоо”-г өөрийн хоолойгоор дахин амьдруулах зориг гаргаж Монголын радиогийн алтан фондоос АЖ Д.Ичинхорлоо агсны дуулсан эх хувилбарыг нь авч сонсоод шаглаж дуулахын тулд шаггүй сургуулилт хийсэн түүхтэй юм билээ. Хамгийн гол нь “Гоолингоо” дуунаас гадна олон сайхан ардын дууг түүхийн шаргал хуудсанд элэгдэж, мартагдахаас аварсан хүн бол яалт ч үгүй поп хатагтай Б.Сараа. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас энэ мэт өндөр үнэлгээ авахад “Аргагүй амраг” тоглолт хүчтэй нөлөөлсөн.

Тиймдээ ч тухайн үед тоглолтын билет 20-н доллараар зарагдсан ч үзэгчид СТӨ-г өргөж явах нь холгүй оочер дараалал үүсч, рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ удаа “Аргагүй амраг” тоглолтын билет 50,000-70,000-н төгрөг бөгөөд худалдаанд гарсан даруйдаа тал хувь нь дууссан гэнэ шүү. Монголын №1 продакшн On&Off поп хатагтайн тоглолтыг хариуцаж байгаа бөгөөд Corporate convention center-т 2-р сарын 10-ны 19-н цагт ганцхан удаа тоглогдох аж.

Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед“Аргагүй амраг”  ёстой л цаг үеэ мэдэрч чадлаа. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30-н жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг үүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л  “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй хэвээрээ шив. Ийм л болохоор ард түмэн түүнд хайртай байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх