Галт тэрэг замаас гарахаас сэргийлсэн машинчийг шагнажээ

2017 оны 01-р сарын 27 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f1127713195b35b30ad17d0e01c0c65b

Галт тэрэг замаас гарах ноцтой ослоос сэргийлсэн УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн 8-р цувааны машинч Б.Намхайдэмидийг өнөөдөр УБТЗ-ын даргын тушаалаар “Онц хөдөлгөөнчин” цолоор шагнажээ. Шагналыг УБТЗ-н хөдлөх бүрэлдхүүн хариуцсан орлогч дарга Гук.Н.А гардуулсан байна.

Онц хөдөлгөөнчин цолоор шагнуулсан машинч Б.Намхайдэмид нь 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 23:20 цагийн үед Улаанбаатар-2 өртөөн дээр 2М62ММ-021 илчит тэргийг жолоодож явахдаа номер 20 дундын байдалд байсныг харж яаралтай зогсоох арга хэмжээ авчээ. Тэрбээр М8 дохионы зөвшөөрсөн заалтаар 5-р зам руу бүрэлдэхүүндээ холбогдохоор явж байсан байна.

Шөнийн 23.00 цагийн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд дээрх ноцтой зөрчлийг олж харж арга хэмжээ авсан нь их хэмжээний хохирол амсахаас сэргийлсэн гэж УБТЗ-ын удирдлагууд үнэлсэн байна. Хэрэв дээрх нөхцөл байдлыг олж хараагүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол галт тэрэг замаас гарч, их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байжээ.

Р.Улмаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх