Бибимба хийх арга

2017 оны 01-р сарын 26 өдөр, 15 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1-8-728

“Гэр бүлийн зоог”

Амралтынхаа өдөр гэр бүлээрээ сайхан хоол хийхийг завдаж буй эзэгтэй нартаа Солонгос үндэсний хоол болох бибимба хийх аргыг танилцуулъя.

Нэг гэр бүлийн 5 хүнд зориулан хийе.

Будаа 600 гр, амтат чинжүү ногоон 200 гр, сонгино 150 гр, өндөр 5 ширхэг, далайн байцаа, хэрэглэх хэмжээгээрээ мах 400гр.

Хийх арга: Будаагаа агшаагаад амтлагчаар амтална. Мах, сонгино, өндөг, амтат чинжүүгээ урт нарийхан хэрчээд, агшааж амталсан будаагаа аягалаад хуурч болгосон амтат чинжүүгээ захаар нь тойруулан тавина. Үүний дараагаар гол нь сонгиноо хийж, дээрээс нь хэрчсэн өндгөө тавина. Ингээд дараа нь далайн байцаагаа жигд тараагаад эцэст нь махаа аягална.

Сайхан хооллоорой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх