“Рекетир” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев Монгол охинд туслахыг уриаллаа

2017 оны 01-р сарын 25 өдөр, 23 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
16344435_973540379449558_1032689661_n

Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нд Казакстаны “Рекетир” киноны эрхийг албан ёсоор авч гол дүрийн жүжигчид Монголд ирэн нээлтээ хийсэн. Уг киноны саунд тракийг реппер Десант дуулсан нь Орос болон Казакстан улсад нилээн хит болж байсан. Үүнийхээ хүрээнд  казакстаны “Сатая” хэмээх  кино студитай гэрээ хийн ажиллаж байгаа бөгөөд саяхан “Ар хударга” кино Казакстанд нээлтээ хийсэн байна.

Алдарт жүжигчин Саят Монголд ирсний учир нь кино хамтын бүтээл хийх, төлөвлөх, тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгах зорилготой гэнэ. Мөн “Рекетир” киноны гуравдугаар ангийг хийх гэж байгаа бөгөөд зураг авалтыг Монгол, Казакстан улсуудад авах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Мөн “Хан хөхий түшээ” ХХК-ийн захирал С.Батгэрэл, “Тэнгэрийн модун” ТББ-н тэргүүн Г.Батхүү, “Монголын сайтын холбооны ерөнхийлөгч” Э.Батхүү, “Мишээл экспо” ХХК-н захирал Э.Энхболд  “Рекетир” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев нар хамтран Монгол казакстаны соёлын өдрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд “Сайн үйлсийн аян” хийж байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа Л.Бүжинлхам охинд тусламжийн гараа сунган, хөл дээрээ босоход нь туслахыг бүх Монголчууддаа  уриалсан юм. Охины аав П.Лхагвасүрэн хэлэхдээ “Хагалгааны нийт зардал болох 70 сая төгрөгнөөс одоогийн байдлаар 20 саяыг нь олсон. Хагалгааг нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хийнэ. Охины маань биеийн байдал хүнд байгаа, хөнгөвчлөх буюу судас нөхүүлэх  хагалгаанд саяхан орсон. Эмч нарын зүгээс 30 хоногийн хугацаа өгснөөс 14 хоног өнгөрч байна. Энэхүү хандивын аяныг зохион байгуулж байгаа сайхан сэтгэлт ах нартаа мөн Нэгдүгээр эмнэлэгийн эмч нартаа миний охиныг долоон нас хүртэл нь асарч өгсөнд баярлалаа” хэмээн хэллээ.

 Саят ” Би Монголд хоёр дах удаагаа ирж байна. Ирэхэд халуун дулаанаар угтан авдаг та бүхэндээ баярлалаа. Би Казакстанд байхдаа Л.Бүжинлхам  охины талаарх мэдээллийг авсан. Монголд төдийгүй дэлхий даяар маш олон хүүхэд өвчиндөө шаналж байгаа. “Хэн хүнд тусалсан Түүнд заавал хариу нь ирдэг” юм гэдэг үг байдаг тийм болохоор бяцхан охинд бага ч атугай туслаарай хэмээн уриалж байна” мөн охины аав  П.Лхагвасүрэнд хандан байж болох бүх бололцоогоо ашиглан тэмцээрэй, битгий бууж өгөөрэй, битий шантраарай” хэмээн захисан юм.

16295858_973540412782888_1768612391_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх