М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

2017 оны 01-р сарын 25 өдөр, 23 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_ZAZ7860

УИХ-ын дарга М.Энхболд Америк-Монголын худалдааны танхимын уулзалтад оролцож үг хэлэх үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд авах талаарх Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гадаадын иргэний асуусан асуултад хариулахдаа:

-Энэ асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Засгийн газар нэлээд нухацтай судалж, хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн.

Тэд худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс худалдаж авсан хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Асуудлыг зөвхөн УИХ шийднэ. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг нийгэмчлэх маягаар асуудалд хандаж огт болохгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх