Намын амьдрал мэдэх зөв хүнээр Д.Эрдэнэбатыг нэрлэжээ

2017 оны 01-р сарын 25 өдөр, 23 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenebatt

Монголын улстөрийн хүчнүүдээс Ардчилсан нам анх удаа бүх гишүүдийнхээ саналаар удирдагчаа сонгох гэж байна. Өнөөдөр дангаараа төр барьж буй МАН болон улстөр бизнесийн бүлэглэлийн эсрэг дуугарч,ард түмний өмнөөс хяналт тавих өргөн цараатай үүрэг гүйцэтгэж байгаа АН хариуцлагатай сонголтын өмнө тулжээ. Нэр дэвшигч таван эрхмийн хэнийг сонгох вэ. Тэд бүгдээрээ л намдаа үнэ цэнтэй гишүүд. Энэ удаагийн сонголт бол зөвхөн нэг намын даргын сандал,суудлын өрсөлдөөн биш улс орны цаашдын хувь заяатай холбогдох том асуудал. Бүтэн сарын турш өвлийн жаврыг үл ажран эх орноо хөндлөн гулд давхихдаа нэр дэвшигчид өөрсдийгөө эвтэй,найртай гээд л байсан. Яг үнэндээ өрсөлдөгчид л байв. Сунгааны сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчид бие биеэсээ илүүрхэх гэж PR-аар “бөмбөгдөж”,сайн муугаа уудлалцан тв-ийн суваг,сонины нүүр,сошиал ертөнцөөр олныг  гайхшруулж байна. Хүн нэг бүрийн алдаа оноог дэнсэлж хэн нь дарга болбол АН-ыг зөв тийш аваад явчих бол гэсэн яриа,санал бодол гишүүн болгоны сэтгэлд уяатай. Өчигдөрхөн МРО судалгааны төвөөс гаргасан социологийн судалгаагаар хэн дарга болбол тохирох вэ гэдгийг олон нийтэд зарлав. Уг судалгаанд 750 гишүүнийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь АН-ын шинээр сонгогдох дарга “Зангарагтай, шударга, зарчимч,гишүүдийнхээ үгийг сонсдог,АН-ыг амжилтанд хүргэж чадах туршлагатай,АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах тэмцэгч хүн байх ёстой” гэдэг дээр санал нэгджээ. Судалгааны дүнгээр намын амьдрал мэдэх зөв хүнээр Д.Эрдэнэбатыг нэрлэсэн байна. Тэр бол намын ажлын асар их туршлагатай,зангарагтай улстөрч. Түүнийг уйгагүй ажил хэрэгч,шударга зарчимч чанар дагалддаг. АН-ыг олон толгойтой могой мэт бие биенээ давах гэж үл ойлголцол,хэрүүл маргаанд идэгдэж байх үед генсекийн ажлыг хүлээн авч өдөр тутам эв гаванд нь оруулах гэж хэрхэн тамираа барж явсныг журмын нөхөд мэдэж буй.

erdenebat

Д.Эрдэнэбатыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээж авах үед хэдэн талаас нийлсэн намуудын төлөөлөл,фракцууд намыг даргагүй болгох шахан хямралдаж байсан. Чухам тэр үед шуудайд хийсэн үхрийн эвэр шиг намын гал тогоог зоригтой эмхэлж цэгцэлсэн хүн бол Д.Эрдэнэбат юм. Түүний эрс шийдэмгий шулуун зан,  шударга чанарыг уран цэцэн үг ярьдаг хүмүүсийнхтэй харьцуулшгүй өөр. Микрофон харахаараа утга уянгын халилд автаж эгээ л “Болор цом”-ын шүлэгч шиг аялгуулдаг улстөрчдийг бодвол Д.Эрдэнэбат “эр хар ухаан” билээ. Хэсэг хүмүүсийг мөнгөөр даллаж,өөрийгөө тойрон хуйлруулдаг хувийн эрх ашигт автсан шунаг зан түүнд байхгүй. Өнөөдөр АН шинэ сонголтын босгон дээр ирээд хэн нэгэн  “өндөг” шиг өө сэвгүй улстөрчийг хайгаагүй. Харин шуудайд хийсэн үхрийн эврийг үүрч яваад олигтойхон тээрэмдэж аяга хийх хүн хэрэгтэй гэж  шударга гишүүд, дэмжигчид ярьж байна. Тэгээд тэр аягандаа 2020 онд сөн түших зорилготой гэнэ. Тэр хүн нь Д.Эрдэнэбат гэдэгтэй санал зөрөх гишүүд ховор байх шиг анзаарагдсан. Ойлголцол, эв нэгдэл нягтралыг эрхэмлэдэг тэрээр АН-ыг хэнд ч муухай харагдуулахгүй авч явж чадах улстөрч мөн билээ. Өмнө нь генсек байхдаа хувь хүний хувьд ч улстөрч хүний хувьд ч ямар түшигтэй, эерэг үзүүлэлттэй байсныг нь сунгааны өдрүүдэд газар сайгүй ам уралдан ярьж байсан билээ. Тэгэхээр АН-ыг үймж бужигнасан тэр цагт эвээр зохицуулж,намыг нэг зүгт чиглүүлж эв нэгдэл,ойлголцлыг эрхэмлэж  чадсан Д.Эрдэнэбатад энэ удаа ч итгэл хүлээлгэхэд болохгүй нь юу билээ.

Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (150.129.14.***)
    2017/01/27 17:29

    Энэ хүн яагаад ч явахгүй ээ! PR хийлгэхээр баахан хүн хөлсөлсөн нь шулуундаа гарч бгаам бна

    (0) (0)
  2. dorj
     (103.57.93..***)
    2017/01/27 03:18

    ene mal yu yriad bainaa .kommmunist baisan.chinii medekh amidralig bid medne.chi ymar amidral medeed baina.chiii orlogch nymkhuu saykhan NISAN ya 62 unaad shaligalj ybaan amidraluu??? kkkk bu teneg l malaa chamaig AN darga bolvol olon gishuud AN garnaa.malaa bu tebegtee .chi bol khench bishee Mongol turd//

    (0) (0)
  3. зочин
     (202.9.40.1.***)
    2017/01/26 00:22

    Эрдэнэбат мөн л дөө өөр хэн байх вэ попчин батзандан, Баянголын Эрдэнэван,самурай Гантөмөр АН-ын дарга болно гэхээр нэг л бууж өгөхгүй байгаам даа Эрдэнэбат даруухан хүн дээ

    (0) (0)