ШТС-ууд бензинээ дутуу шахдаг гэв үү

2017 оны 01-р сарын 24 өдөр, 22 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6549

Монголчууд дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломжтой ч шатахуун импортлогчдын “ач”-аар олборлосон нефтиэ импортлосоор өнөөдрийг хүрсэн гэдгийг хаана, хаанаа ярьдаг. Нефть боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болгох сонирхол улстөрчдөд байдаггүй. Шатахуун импортлогчдын лобби хүчтэй гэдгийг бид амьдралаараа баталж яваа ард түмэн. Шатахуун импортлогчид хамгийн их татаасыг төрөөс авч, тэрнийхээ хэрээр ард иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлсээр ирсэн. Саяхан импортын шатахуунуудын онцгой албан татварыг тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр бууруулсан ч шатахууны жижиглэнгийн үнэ буурах нь бүү хэл ганхаа ч үгүй.

Харин татвар буурсантай холбоотой биш “Содмонгол” компанийн захирал Ц.Анандбазар сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн “Сод монгол”-ын шатахуун түгээх станцууд шатахуунуудаа литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулж байлаа. Энэ бүхнээс харахад шатахууны үнийг бууруулах тийм ч сүртэй асуудал биш гэдэг нь илэрхий болж байгаа юм.

Тэгвэл шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг гэсэн гомдлууд цахим ертөнцөд хөвөрч эхэллээ. Энэ бүхнийг хянах ёстой газар болох Стандартчилал, хэмжилзүйн газар нь энэ бүхнийг тоодог ч үгүй юм байх. Шатахуун импортлогчид болох Петровис, Сод монгол, Магнай трейд, Тэс петролиум, Шунхлай, М-Ойл зэрэг компаниудад нефтийн үйлдвэр монголд барих нь орлогыг нь хаах асуудал болж хувирдаг учир энэ яриаг ажил хэрэг болгохгүйн тулд нэгдэж чаддаг. Энэ бүхэн нь хангалтгүй санагдаад бензинээ дутуу шахдаг гэнэ үү.

У.Жанцан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. oligarhuudiig ustgah heregtei
     (202.9.43.1.***)
    2017/01/28 20:40

    tulsh shatahuunii vnenees inflyatsi ntr geed bvh yum shaltgaalaad bgaa gedgiig bvgd medej bga, hedhen oligarhuudiin SHUNAL hezee duusah we? Ene chin uls ornii hugjiliig boomilson, eh ornoosoo urwasan hereg bizde? neftee gadagsh n zuuguud uursduu chenjvvdiin vnetei tulsh heregleed suuj bdag iim dvvrchihsen teneg uls turchidtei l 20 jil yavlaa, odoo teged ingeed l yawaad bhu? Mongolchuud sereh tsag bolson bna da…

    (0) (0)
  2. Зочин
     (203.91.118.***)
    2017/01/26 11:29

    Энэ бол үнэн шүү. Дутуу шахаад байгаа юм. Стандарт хэмжил зүйн нөхдүүд хахууулийг нь аваад дуугарахаа байчихсан. 15 мянгаар бензин авахаар зарим 9,4 зарим нь 9,6, зарим газраа 9,5 гээд шахдаг тэгэхээр л но-той байгаа юм даа

    (0) (0)