Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос Нэгдсэн эмнэлэг, ОБГ-т автомашин гардууллаа

2017 оны 01-р сарын 24 өдөр, 22 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
se1

Сэлэнгэ аймаг өвөлжилт хүндэрсэн зудтай аймгуудын тоонд багтаад байгаа. Эрүүл мэндийн газар, онцгой байдлын хамтарсан баг өвөлжилт хүндэрсэн сумдаар явж иргэдээ эргэж тойрч байна. Цагийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулан аймгийн онцгой комисcоос Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэгт автомашин гардуулан өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Энэ нь хүн арддаа хүрч үйлчлэх ажлыг эрчимжүүлэх аймгийн Засаг даргын нэг чухал ажил боллоо. Улс орон даяар санхүүгийн байдал хүнд хэцүү байгаа ч нөхцөл боломжоо ашиглан иргэдээ дэмжсэн, тэдэнд ашиг тусаа өгөх ажил үйлчилгээ явуулах нь хамгаас чухал гэдгийг аймгийн Засаг дарга Ш.Оргил автомашин гардуулан өгөх үеэрээ тодотгон хэлж үйлчлүүлэгчиддээ хүрч ажиллахыг хүслээ. Аймгийн онцгой комиссыг аймгийн Засаг дарга ахалдаг билээ.

se2

se3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх