Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь (50/534) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ. Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурчээ.
ГССҮТ-д согтуугаар гэмтсэн хүмүүсийн тоо буурчээ
2017 оны 01-р сарын 23 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
гэмтлийн эмнэлэг гоё болжээ