Үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, бизнесийн түнш, хамтрагчаа олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой “ЭКСПОРТ МОНГОЛИА” арга хэмжээний 2017 оны хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд ГХЯам, ХХААХҮЯам, МҮХАҮТанхим, Монголын Экспортлогчдын Холбоо, Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, ЕСБХБанк, Хөгжлийн банк, ММЗИнститут, Хилийн Чанад Дахь Монголчуудын Зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцлоо.
Төслийн багийнхан 2015, 2016 онд АНУ-д хоёр удаа “Монголд үйлдвэрлэв”үзэсгэлэн, бизнес уулзалтыг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд дотоодын 20-иод аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Үзэсгэлэнгийн үр дүнд 10,000 орчим гадны үйлчлүүлэгчид компаниудын бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, 27,000 ам. долларын борлуулалт хийгдсэн юм. Түүнчлэн, АНУ-ын “Шалуре” брэнд Монгол ноолуураар өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлэх гэрээг “Говь” ХК-тай байгуулсан бол “SRB” ХХК-ийн арьсан цүнх гадаад дахь захиалагчаа олсон байна.
2017 онд тус үзэсгэлэн худалдааг үргэлжлүүлэн явуулах ба мөн Япон, Канад улсад зохиогдох олон улсын үзэсгэлэнд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, бизнес уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал
- 2017 оны 4 сарын 5-7-ны хооронд Токио хотод зохион байгуулагдах“FASHION WORLD TOKYO” олон улсын үзэсгэлэнд “MADE IN MONGOLIA-2017” нэрийн доор нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох юм. Уг үзэсгэлэнд дэлхийн 45 орны 920 гаруй хувцас загварын шилдэг брэндүүд оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, олон улс орны худалдааны төлөөлөгчид, дэлгүүрийн эзэд, онлайн худалдаа эрхлэгчидтэй уулзах, туршлага солилцох боломжтойгоороо давуу талтай юм.
- Мөн 2017 оны 4 сарын 5-10-ны хооронд Осака, Шизуока хотуудадМонголын бараа, бүтээгдэхүүнийг сонирхдог бизнес эрхлэгчидтэй“БИЗНЕС УУЛЗАЛТ” зохион байгуулах ба үүнд бизнесийн төрөл зааг хамаарахгүй аж.
Дашрамд дурдахад үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгж байгууллагуудыг 2017 оны 02 сарын 01–ний өдөр хүртэл бүртгэж байгаа ба Дэлгэрэнгүй мэдээллийг: 70007889, 96967837 санаачлагч Англо Фрейт ХХК-аас аваарай.
ЗӨВ ШҮҮ
ХАЛУУН ДУЛААН ОРОНД ИЙМ ҮЗЭСГЭЛЭН ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ. КАНАД, ШВЕД, НОРВЕГИ, ФИНЛЯНД БОЛОН ЗҮҮН ЕВРОПЫН ХҮЙТЭН ОРНУУДАД ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.