Мэдэгдэл
Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно.
Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна.
Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Аварга дандаа л хужаа нар тавиулж чадуулах хүн биш л баймаар. Баттай сурвалж л баймаарсан?!?! Хужаа нар лам энэ тэр гэж дарамтлаад байсан визгүй болго гэж дээ эсвэл?! Өрөө 4 сард дуусгана гэж бардамнаад бсан нь учиртай шүү. Юу зарсийм бол