“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ны өдрүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.