Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй

2017 оны 01-р сарын 20 өдөр, 18 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
16145263_1289780764429792_1227742215_o

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.

Тогтоолын хугацааг сунгах эсэх талаар ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаас тодрууллаа. Тэрбээр “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн 23:59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж болно” гэлээ.

Амь насаа алдсан 5 иргэний шинжилгээний албан ёсны хариу гарсан үед, хуулийн дагуу мэргэжлийн байгууллагууд мэдээлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.57.94..***)
    2017/01/20 19:25

    ЗӨВ ШҮҮ

    (0) (0)