БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамцыг өөрийнхөө ажлын өрөөнд спортын гавьяат, ахмад настай хүнийг зодож танхайрсан гэх мэдээлэл цацагдах болсон. Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа өөрийгөө гүтгэсэн гэж Бээжингээс тайлбар хийлээ.
“Гүтгэх тусам гүрийж байгаад ажлаа амжуулнаа Доромжлох тусам долоон бурхан од шигээ гялалзнаа Монголынхоо төлөө чөмгөө дундартал зүтгэнээ Спортынхоо төлөө чадах бүхнээ зориулнаа!!! Би зөв талд, зөв зам дээр байгаагаа мэднэ, тиймээс хэзээ ч бууж өгөхгүй. Битгий горьд!! Хэсэг бүлэг хүмүүсийн захиалгатай үйл ажиллагаа яваад байгааг эрүүл ухаантай хүн ойлгох биз ээ.Ард нь хэн байгаад байгааг мэдэж л бна ккк. Чааваасдаа;) Би тийм сүнсгүй зүйл хийхгүй гэдгийг мэдэх нь мэднэ тиймээс санаа зовохгүй бна. Хаалга онгорхой байсан учраас үүдэнд байсан хүмүүс харсан,гэрч байгаа. Өт хүртэл биенд нь хүрэхээр өрвөлздөг юм шүү. Тиймээс нэг дэх өдөр хэвлэлийн хурал хийж албан ёсны хариу өгнө. Сайхан мэдээгээр төгсгөе. Монголын ширээний теннисний холбоо өнөөдөр” Чайна гранд спорс групп”тэй уулзаж хамтран ажиллахаар тохиролцлоо. Монголын ширээний теннисний шигшээ багийн бүх хувцас хэрэглэлээс гадна залных нь олон улсын стандартын шал,ширээ,цохиур, бөмбөгийг бүгдийг нь даахаар боллоо. Мөн БНХАУ-с шилдэг дасгалжуулагчийг шигшээ баг дээр ажилуулхаар боллоо. Ширээний теннис сонирхогчиддоо баяр хүргэе. Бид эвтэй бол хүчтэй!!!
Ц.Ш. ФБтэй хүний утас гуйж Бээжингээс постлов” гэсэн байна.
Тэр өвөө нас намбандаа бай, зөндөө их идэж ууж бсан бол одоо боличихоо!