Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан.
Шүүгдэгч хулгай, дээрмийн хэрэгт буруутгагдан, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Тэрээр шүүх хуралдаанд үгээ хэлэхдээ “Би ээжтэйгээ явж уулзахаар явлаа. Надад амьд явах хүсэл алга” гэж хэлээд хоолойгоо зүсч, амиа хорлох оролдлого хийсэн байна.
Цагдаа нар хоолойгоо хэрчсэн шүүгдэгчийн биед үзлэг, шалгалт хийхэд биеэс нь ямар нэгэн мэс олдоогүй аж. Тиймээс урьдчилсан байдлаар шүүгдэгчийг хумсаараа хоолойгоо хэрчсэн байж болзошгүй гэж таамаглажээ. Амиа хорлохыг завдсан түүнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь насыг нь аварсан байна.