Баянхонгор аймагт хүүхдээ зүүгээр шивж гэмтээсэн хэрэг гарчээ

2017 оны 01-р сарын 20 өдөр, 09 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ce683f4d80ea65a618f22007138b9cf3c096fbd9

Сүүлийн жилүүдэд төрсөн эцэг, эх нь хүүхдээ санаатайгаар алахыг завдах, төрүүлээд хаа нэг газар хаях зэрэг олон сэтгэл эмзэглүүлэм хэргүүд ар аргаасаа гарсаар байна.

 Тэгвэл өнгөрсөн 17-ны өдөр Баянхонгор аймагт  арав хоногтой нярай хүүхдийг төрсөн ээж нь биеийн бүх хэсэг рүү нь зүүгээр шивж хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ. Бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн хүүхдэд эмч нар яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ.

Хүүхдээ санаатайгаар гэмтээсэн эхэд эрүү үүсгэн шалгаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх