Истанбул хотод Монголчуудын холбоо байгуулагдлаа

2017 оны 01-р сарын 19 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
16143856_1208001515913569_2766104750057897367_o

Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол ахан дүүсийн холбоо” нэртэй төрийн бус байгууллага тус хотод байгуулагдан 2016 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Энэхүү ТББ нь Истанбул хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль ёсоор оршин суух эрх авах, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг асуудлуудад туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх