Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ний эрэгтэйчүүдийн +100кг-д зодоглосон Н.Түвшинбаяр Улсын аварга боллоо.
Энэ жинд аваргын төлөө “Женко” клубын бөх Б.Сугаржаргал, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар хүч үзэж, цагаан талаас гарч барилдсан Н.Түвшинбаяр торгуулиар яллаа. Тэрээр +100 кг-ийн жинд анх удаа улсын аварга болж байгаа юм.