Нөхөн үржихүйн шинэ дэвшилтэт аргын тусламжтайгаар “гурван эцэг эхийн” анхны хүүхэд Украйнд энэ сард мэндэлжээ.
34 настай эмэгтэй 15 жилийн турш үргүйдэл гэх онош сонссон ч бүхий л аргыг хэрэглэж тэрээр “өөрийн төрсөн” хүүхдээ төрүүлж чадсан байна.
“Надежда” эмнэлгийн захирал Валерий Зукин: Бүсгүй болон нөхрийнх нь үрийг донорын өндгөн эсэд шилжүүлж суулгасан байна. Үүний үр дүнд эцэг, эх, мөн донорын ДНК бүхий генетикийн цуглуулгатай “ахин загварчлагдсан” өндгөн эс бий болсон гэнэ.Иймээс энэ хүүхдийг “гурван эцэг эхийн” хэмээн нэрлээд байгаа аж.