СХД-ийн МАН-ынхан хууль бусаар томилгоо хийжээ

2017 оны 01-р сарын 17 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_MG_6970_700x700

СХД-ийн  32 хороонд  Иргэдийн нийтийн хурлыг  тамгагүй, нууцаар хуралдуулсан талаар тус дүүргийн Сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийлээ. МАН-аас томилогдсон ИТХ-ын дарга Б. Мөнхцэцэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 32 хорооны хурлын тамгыг баталгаажуулах нэрээр хураан авчээ. Энэ нь Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж байна хэмээн түр хорооныхон үзэж байна.  Мөн энэ сарын 15-ны өдөр СХД-ийн МАН-ын үүрийн хурал нэрээр ИНХ-ыг хийж ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хорооны Засаг даргыг хууль бусаар томилсон байна. Сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны дарга М. Ганболд  “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 32 хорооны тамгыг баталгаажуулах нэрээр хурааж авсан. Тамгаа авах хүсэлтээ гаргасан ч тамгыг өгөөгүй. Энэ сарын 15-ны өглөөний 08:00 цагт  МАН-ын үүрийн хурал нэрээр ИНХ-ыг хуралдуулж ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хорооны Засаг даргыг хууль бусаар томиллоо. Тиймээс 32 хорооныхоо тамгыг авч, ИНХ-аа хуулийн дагуу хийх хүсэлттэй байна ” хэмээв.  Мөн энэ нь иргэдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна хэмээн хорооны иргэд үзэж байгаа юм байна. СХД-ын хоёрдугаар хорооны иргэн Р. Ганбат “МАН-ын гишүүдийн дунд нууцаар ИНХ-ыг хуралдуулж иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна ” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (182.160.3..***)
    2017/03/21 15:36

    схдийнбүх хороодод манынхан мөнгө өгч сонгууль явуулсаншүү дэээ өнөөдөр сонгогдсонхүмүүсийг нь табүгд хараарай манаач архичин хулгайч хүмүүс шүү дээ

    (0) (0)
  2. bghj
     (202.179.29.***)
    2017/03/04 19:18

    Ер нь СХД-ийн бүх хороодод МАН-ынхан үүрийн хурлаараар хороодын дарга ИНХ-г томилсон шүү дээ. Нэг ёсондоо иргэд сонгох сонгогдох эрхээ МАН-ын үүрийн хуралд дээрэмдүүлж луйвардуулж байгаа нь туйлын харамсалтай . Тиймээс тус дүүргээс сонгогдож УИХ-д сууж байгаа нөхдийг энэ бүх булхай луйврыг зохион байгуулж байгаагийнх нь төлөөсөнд их хурлын гишүүнээс нь огцортол тэмцэх тэмцэлд уриалж байна!!!

    (0) (0)